Үс халзрахын эсрэг үйлчилгээтэй бодисыг эрдэмтэд илрүүлжээ
Үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад зандан модны үнэрийг дууриамлаар бийболгохын тулд ашигладаг сандалор гэдэг бодис нь хүний үсний ургалтыг идэвхжүүлдэг байна. Үүнийг Их БританийнМанчестерийн их сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон бөгөөд тэдний судалгааны ажлын үр дүнг “Nature Communications”сэтгүүлд нийтэлжээ.Үсний угт байрлах уутанцар буюу фолликул дахь OR2AT4 хэмээх рецепторт сандалор гэдэг бодис хэрхэн үйлчилж буйгсудлаачид туршсан байна.Толгойны үсний эд эсүүдэд сандалорыг түрхэхэд үсний ургалт сайжирч, үхэжсэн эсүүдийн тооцөөрч байжээ.“Сайн …