Мексикийн конгрессын гишүүнээр сонгогдоод удаагүй байгаа эмэгтэйг саяхан зэвсэгт этгээдүүд хулгайлан авч явсныг хэвлэлүүд мэдээлжээ.
Тус улсын хамгийн аюултай мужуудын нэгт тооцогддог Идальгод хурдны замаар машинтай зорчиж байхад нь Норма Азусена Родригезийг хулгайлсан байна. Зэвсэгтэй хоёр этгээд машин руу нь гал нээж, жолооч, туслах хоёрыг нь шархдуулжээ.
Улмаар онхолдсон машинаас Родригезийг гарган өөрсдийн машинд суулгаад авч явсан байна.
Түүний хаана байгаа, ямар зорилгоор хулгайлсан зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн төрийн түшээдийг хулгайлах, амийг нь хөнөөх явдал Мексикт түгээмэл байдаг.
32 настай Родригез нь зүүн төвийн үзэлтэй Ардчилсан Хувьсгалын Намаас сонгуульд нэр дэвшиж, долдугаар сарын 1-нд конгрессын доод танхимын гишүүнээр сонгогдсон юм. Тэр өмнө нь Веракрүз мужийн Тихуатлан хотын даргаар ажиллаж байв.
Родригез есдүгээр сарын 1-нд конгрессын гишүүний тангараг өргөх байсан юм.
Өнгөрсөн сард Родригезийг хулгайлсан хурдны зам дээрээс Наупан хотын дарга Генаро Негрете Урбаног мөн зэвсэгт этгээдүүд хулгайлж байв. Сүүлд Урбаногийн сумны шархтай цогцос олдсон юм.
Ардчилсан Хувьсгалын Намын удирдлагууд Родригезийг амьд үлдээхийг гэмт хэргийн бүлэглэлүүдээс шаарджээ.
2018 оны Мексикийн конгрессын сонгуулийн ажиллагаа маш их хүчирхийлэл, аллага дунд өрнөж нийт 48 нэр дэвшигч алагдсан юм.
Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд нийтдээ 400 орчим хүн гэмт этгээдүүдэд хулгайлагдсан болохыг Мексикийн засгийн газрын тоо баримт харуулж байна.
Эх сурвалж: Independent
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
4 Comments
304898 313015Wow! Thank you! I always wanted to write on my site something like that. Can I contain a portion of your post to my website? 505645
208902 484483youve gotten an essential weblog correct here! would you wish to make some invite posts on my weblog? 85678