Америк номлогчийг суллахгүй бол Туркт өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлсэн нь НАТО-гийн холбоотон хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин мэдэгдэл хийхдээ, АНУ-ын сүрдүүлэг байж боломгүй үйлдэл бөгөөд хоёр улсын харилцаанд сэв суулгаж байна гэж хэлжээ.
Мөн тэрбээр, цаашид АНУ-ын ашиг сонирхол болон хоёр улсын харилцаанд нэмж сэв суулгахгүйн тулд тус улс өөрийн байр сууриа болон гаргаж буй хандлагаа эргэн харах хэрэгтэй гэдгийг онцлов.
Харин Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу уг асуудлын талаар хэлэлцэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярьсан гэж хоёр улсын албаны хүмүүс мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж : Reuters
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
664093 502422Very intriguing topic , appreciate it for posting . 481881