Цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог ялтай эсэх лавлагааны заавар өөрчлөгдсөн байна. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзийгөөс тодрууллаа.
-Ялтай эсэх лавлагааг олгох зааварт өөрчлөлт орсон гэлээ. Та энэ талаар мэдээлэл өгөөч?
-Тэгсэн. Өмнө нь үйлчилж байсан заавраар иргэн болгонд цагдаагийн тодорхойлолтыг олгохгүй зөвхөн гадаад улсын элчин сайдын яаманд, гадаадад зорчих виз хүссэн иргэдийн бүрдүүлсэн материалыг үндэслэн цагдаагийн тодорхойлолтыг олгодог байсан. Энэ нь багагүй ачаалал, чирэгдэл үүсгэж байсан. Харин одоо бидний шинэчлэн батлуулж, хэрэгжүүлж байгаа журмаар хэрэв иргэн өөрөө хүсвэл түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт, үйлчилгээний төлбөрийн баримтыг үндэслэн тодорхойлолт олгох боломжийг бүрдүүлсэн.
-Лавлагааны сангаас иргэдэд ямар төрлийн лавлагааг олгодог вэ?
-Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт “Гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа гаргах”, мөн хуулийн 61 дүгээр зүйлд цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаандаа 20 төрлийн мэдээллийн сан үүсгэж ашиглахаар хуульчлан заасан ба үүний дагуу шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа олгох үүргийг улсын хэмжээнд манай сан нь эрхлэн гүйцэтгэдэг. Лавлагааны сангаас 1. Хууль тогтоомжийн хүрээнд иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн лавлагааг албан бичгээр өгөх.
- Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-ыг хүлээн авч шалгаж, хариу өгөх.
- Иргэдийн хүсэлтээр түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгох ажлыг хийдэг.
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг цагдаагийн хэлтсүүд олгодог болно гэсэн мэдээлэл байна. Үүнд тодорхой хариулт өгнө үү. Ер нь энэ үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй болгохын тулд ямар зохион байгуулалт хийж байна вэ?
-Бид үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор холбогдох эрх зүйн актуудыг шинэчлэн боловсруулж батлуулахын зэрэгцээ Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар “Цагдаагийн байгууллагаас иргэн, байгууллагад лавлагаа, тодорхойлолт олгох үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлуулан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Зөвхөн Лавлагааны сангаас олгож байсан хууль тогтоомжийн хүрээнд иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр лавлагаа олгох эрхийг төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст олгож, 2018 оны 08 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлэхээр зохион байгуулаад байна. Тухайн иргэнийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг хууль тогтоомжийн хүрээнд судалж үзэх эрхтэй байгууллагууд байдаг. Тэдгээрийн хүсэлтээр цагдаагийн газар, хэлтсүүд лавлагааг олгоно гэсэн үг. Өмнө нь улсын хэмжээнд энэ төрлийн лавлагааг зөвхөн Лавлагааны сангаас олгож байсан бол одоо цагдаагийн алба, нутаг дэвсгэр хариуцсан 44 нэгжээр олгогдохоор болж байна.
Мөн иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж Дүнжингарав худалдааны төв дэх “Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”-д манайх 1 салбараа нээгээд тодорхойлолт олгож байна.
Ингэснээр цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд үзүүлэх үйлчилгээ илүү ойртож, шуурхай болж байгаа юм.
-Танай байгууллага хэр ачаалалтай ажилладаг вэ?
-Сард дунджаар шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн 1500 орчим хүний мэдээллээр цахим санд баяжилт хийж, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан, иргэдийн хүсэлтээр 16 мянга орчим хүний лавлагааг олгож байна. Өдөрт дунджаар 800-1000 орчим хүний мэдээллийг гаргаж байгаа.
Танд баярлалаа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
614714 387489Significant other, this excellent website is fabolous, i merely adore it 662226
333781 317903The Twitter application page will open. This is great if youve got several thousand followers, but as you get far more and far more the usefulness of this tool is downgraded. 625975