Энэ сарын 22-23-нд Курилын арлуудын өмнөд хэсэгт айлчилсан Японы засгийн газрын өндөр дээд хэмжээний төлөөлөгчид болон сэтгүүлчдийн сансрын холбооны гар утсыг нь Оросын аюулгүй байдлын албаныхан хураан авсантай холбоотойгоор Японы Засгийн газар Орос улсад эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
“Хууль эрх зүйн үүднээс энэ нь байж боломгүй зүйл юм. Бид эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд хураан авсан зүйлүүдийг буцааж өгөхийг шаардаж байна” гэж Ё.Суга хэлжээ.
Эсэргүүцлийг Япон улсаас Москва хотод суугаа ЭСЯ-аар дамжуулан ОХУ-ын ГХЯ-нд энэ сарын 22-нд илэрхийлжээ. Түүнчлэн Өмнөд Сахалин хот дахь Японы Ерөнхий консулын газраар дамжуулан тус хот дахь Оросын ГХЯ-ны төлөөлөгчийн газарт илэрхийлсэн байна. Электрон тоног төхөөрөмж, сансрын холбооны гар утас хураан авах тохиолдол өмнө нь гарч байсан талаар Ё.Суга цохон тэмдэглэжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …