“Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар өнөөдөр гарын үсэг зурж байгууллаа.
Дээрх төслийн хүрээнд Монгол Улсыг БНХАУ болон ОХУ-тай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн 311 км автозамд засвар шинэчлэлтийн ажил хийх юм. Үүнд АХБ-наас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж байна. Гэрээний хүрээнд Улаанбаатар- Дархан чиглэлийн замд эвдрэл гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг 9 цэгийг засахаас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийх юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Үүний өмнө Дархан руу концессын гэрээгээр шинээр зам барих гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч компани нь санхүүжилтээ босгож чадахгүйн улмаас энэ ажлыш хийгээгүй гээд нэлээд хугацаа алдсан. Ингээд бид яаралтай АХБ-тай 60 сая долларын гэрээ байгууллаа. Энэ бол 150 тэрбум төгрөг. Нэлээд их хэмжээний мөнгө. Засах, өргөтгөх зэрэг ажлыг хийнэ. Шинэ зам барих тухайд дөрвөн жилийн өмнө нэг компанитай Засгийн газар гэрээ байгуулсан. Тэр компанитай шүүх дээр маргаантай байгаа учир гэрээгээ цуцлаж болохгүй байна. Асуудал шийдэх юм бол нэлээд урт зам барина. Харин одоо байгаа замаа өргөтгөж шинэтгэх шаардлагатай байна” гэв. АХБ-ны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцаа холбооны хэлтсийн дарга Сужата Гупта, “Дархан-Улаанбаатарын чиглэлийн авто замд их засвар шинэчлэлт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна. Мөн авто замын нөхцөлийг сайжруулах энэхүү төслийн нөлөөгөөр худалдааны эргэлт нэмэгдэж, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал сэргэж эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих юм. Аюулгүй, найдвартай авто замын сүлжээ нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт эерэгээр нөлөөлнө” гэж үзэж буйгаа мөн илэрхийлэв.
Тодруулга: Энэ удаагийн 60 сая ам.доллар нь АХБ-ны ердийн зээл юм. 7 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж, 20 жилийн хугацаанд зээлээ төлнө. Өнөөдрийн байдлаар манай улсын авто замын өнөөгийн сүлжээ 48.538 километр үргэлжилж байгаагаас13.2 хувь нь хатуу хучилттай юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
821993 207333Hello. Neat post. There is an concern together with your web site in firefox, and you may want to test this The browser is the market chief and a big part of other individuals will miss your amazing writing because of this difficulty. 708572
154159 738664Some genuinely fantastic blog posts on this internet site , regards for contribution. 567119