Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос, геологийн салбарт мэдлэг чадвартай, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд УУХҮЯ, БСШУСЯ, АМГТГ хамтран зохион байгуулсан сургалтын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст өчигдөр батламж гардуулах ёслол боллоо. Гадаадад 100 хувийн тэтэглэгээр суралцах батламжийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ТЗУГ-ын дарга М.Баяраа, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал нар гардуулан өгсөн юм.
Сонгон шалгаруулалтад оролцсон 17 оюутнаас 2018-2019 оны хичээлийн жилд 16 нь бакалаврын сургалтад тэнцжээ. Харин магистрын сургалтад хамрагдахаар нийт 19 иргэн бүртгүүлснээс, сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 хүнд 2018-2019 онд гадаадад сурах батламж олгосон байна.
Батламж гардуулахдаа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болохоор шаваа тавьсан түүхэн цаг үед гадаад улсад газрын тосны чиглэлээр суралцах тэтгэлэгт хамрагдсанд баяр хүргээд, эх орныхоо төлөө өөрсдийгөө дайчлан хичээн суралцаж, шилдэг боловсон хүчин болж ирэхийг хүсэн ерөөв.
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
2 Comments
189303 97425Basically wanna input that you have a really good internet site , I enjoy the pattern it really stands out. 549164
634576 794886Thank you for your fantastic post! It has long been very insightful. I hope that you will continue sharing your wisdom with us. 692608