Хятадын 50 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бараанд АНУ-ын зүгээс шинээр ногдуулсан татвар нь БНХАУ-д бага зэргийн сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд тус улсын ДНБ-ий өсөлтийг 0,2 хувиар сааруулна. Энэ тухай Хятадын Ардын банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ма Зюнь ярьсныг Sina цахим хуудаст өнөөдөр мэдээлжээ.
“50 тэрбум ам.долларын хүрээнд хийгдэх худалдааны дайны Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал байх болно. Бидний тооцоолсноор ДНБ-ий өсөлтийн эрч 0,2 хувиар буурна. Энэ сэдвээр хоёр сар гаруйн турш ярилцаж байгаа учраас эдийн засаг, банк, аж үйлдвэрийн хүрээнийхэн хэдийн мэдэж байгаа” гэж Ма Зянь хэллээ.
Шинжээчийн дүгнэснээр, 7 дугаар сарын 6 буюу өнөөдөр эхэлж буй АНУ-Хятадын худалдааны дайн нь хөрөнгийн зах зээл болон юанийн ханшид төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй аж.
6 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ “Хятад улс Америкийн оюуны өмч болон технологийг хулгайлж, шударга бус худалдаа хийж байгаа учраас 50 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулж” буйг мэдэгдсэн билээ.
Үүний хариуд Америкийн мөн хэмжээгээр үнэлэгдэх бараанд Хятадын тал татвар ногдуулж байгаагаа Вашингтонд мэдэгдсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
1 Comment
561441 141612You produced some decent points there. I looked on the net to the concern and identified many people go together with together together with your web web site. 537120