Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчилж байна.
“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай тохиролцсоны дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж М.Помпео өнгөрсөн пүрэв гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Пхеньянд өмнө нь 2 удаа айлчилж байсан М.Помпеогийн энэ удаагийн айлчлал нь бямба гараг хүртэл үргэлжлэх аж. Дараа нь тэрбээр Токио хотод айлчилж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс эцсийн байдлаар, бүрэн баталгаатай ангижруулах нэгдмэл чиг шугамыг баримтлах асуудлыг хэлэлцэхээр Япон болон Өмнөд Солонгосын удирдагчидтай уулзах аж.
Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах тодорхой хугацааны хязгаарлалт тогтоохгүй гэдгээ М.Помпео өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан юм.
“Энэ үйл явцад би тодорхой хугацааны хязгаарлалт тогтоохгүй. Хоёр сар болох уу, хагас жил болох уу гэдэг нь чухал биш. Хоёр улсын удирдагчид тавьсан зорилгодоо хүрч чадах эсэхийг ойлгохын тулд хурдацтай ахиц дэвшилд хүрэх нь бидэнд чухал юм” гэж М.Помпео “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан аж.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …