амшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Дато Се Азаза Ван Исмайлыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайз улсад хөнөөсөн хэргийг Малайз улсын Засгийн газраас анхаарч, шүүх байгууллагаар үнэн зөвөөр шийдвэрлүүлэх өндөр хүлээлт үүссэн талаар ярьж, энэ хэрэгт анхаарал хандуулж өгөхийг хүсэв.
Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл энэ хэрэгт Засгийн газар нь анхаарал тавьж байгаа талаар хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөрийнх нь улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамадад хаягласан захидлын талаар мэдээлэлтэй байгаа гэлээ. Мөн захидалд дурдсанчлан гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд Засгийн газар нь ихээхэн анхаарал хандуулж байгаа талаар ярив.
Мөн захидал очсоны дараа Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамад Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзсан, Монгол эсвэл Малайз байхаас үл хамаарч хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа хэлсэн юм. Мөн хатагтай Дато Се Азаза Ван Исмайл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлын хариуг өгөх асуудлаар нутагтаа очоод Ерөнхий сайдтайгаа ярилцана гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайд Махатир Бин Мохамадад илгээсэн захидлыг https://president.mn/3804/ цахим хуудаснаас уншина уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайд Махатир Бин Мохамадад илгээсэн захидлыг https://president.mn/3804/ цахим хуудаснаас уншина уу.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
3 Comments
81610 29223Really good style and style and great subject matter, very little else we want : D. 259842
313732 813446I come across your webpage from cuil and it is high quality. Thnkx for giving this sort of an incredible write-up.. 459510