Дэлхийн худалдааны байгууллагатай /ДХБ/ хамтран АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцэхийг Хятадын өндөр дээд тушаалын түшмэд Европын Холбооны /ЕХ/ эрх баригчдад уриалжээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Брюссель, Берлин, Бээжин хотуудад болсон уулзалтуудын үеэр Хятад улсын даргын эдийн засгийн зөвлөх, Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ, түүнчлэн тус улсын гадаад хэргийн сайд Ван И нар энэхүү санаачлагыг дэвшүүлжээ. Уг асуудлыг энэ сарын 16-17-нд Бээжин хотод болох ЕХ-Хятадын дээд хэмжээний уулзалт болохын өмнө хэлэлцжээ.
"Ведомости" сонины мэдээлснээр, ЕХ-ны удирдлага энэ саналыг хүлээн аваагүй байна. “ЕХ-г АНУ-ын эрх баригчдыг эсэргүүцэхэд нь нэгдэхийг Хятад улс хүсч байна. Бид ийм зүйл хийхгүй гэдгээ мэдэгдсэн” хэмээн Европын нэгэн дипломат хэлжээ. Хятад улс нөхцөл байдлаас хувийн ашиг хүртэж, өрнөдийн эвслийг хагалан бутаргахыг оролдож байна гэж ЕХ үзэж байгаа аж.
Импортын ган болон хөнгөн цагаанд 25 болон 10 хувийн гаалийн татвар тус тус ногдуулах тухай захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 3 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд татварыг уг бүтээгдэхүүнийг нийлүүлэгч бүх улсын хувьд нэвтрүүлж байгаагаа мэдэгдэж байсан юм. Хариуд нь ЕХ-ны гишүүн улсууд АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаар тохиролцсон.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
1 Comment
181584 585537Were glad to become visitor on this pure web site, regards in this rare info! 541443