Нийт 3 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг “Фэйсбүүк”-ийн томоохон хөрөнгө оруулагчид тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй байгаа тухай “Business Insider” сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, Марк Цукербергийн “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг удирдаж байгаа байдалд хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун бус байдаг аж. Түүнчлэн тус нийгмийн сүлжээг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөд ашигласан болон “Cambridge Analytica» компанийн “Фэйсбүүк”-ийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан зэрэг дуулиан шуугиан гарсан явдал нь хувьцаа эзэмшигчдийн урмыг улам илүү хугалах болжээ.
М.Цукерберг огцорч, оронд нь гүйцэтгэх захирлын албан тушаалд хараат бус хүн байлгахыг хувьцаа эзэмшигчид шаардаж байна. Түүнчлэн тэд "Фэйсбүүк" нийгмийн сүлжээний хувьцааны хоёр түвшний бүтцийг цуцлахыг хүсч байна. Энэ нь гартаа хэтэрхий их эрх мэдлийг төвлөрүүлэх боломжийг М.Цукербергт болон түүний ойрын багийн гишүүдэд олгоно гэж үзэж байгаатай нь холбоотой аж.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
372485 177080Enjoyed reading this, extremely excellent stuff, appreciate it. 386317