“Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны тэргүүн наадам энэ сарын 30-нд болно. "Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ” холбооноос Монгол Улсад анх 1989 оноос "Сайхан бүсгүй" шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Эмэгтэйчүүд гар гараасаа" уриан дор зохион байгуулж байгаа тус наадмын оролцогчдыг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Зохион байгуулагчдын зүгээс финалын шатанд өрсөлдөх бүсгүйчүүдийг сонгохдоо бүх талыг харгалзан үзсэн бөгөөд нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуур хангаагүй охидыг сонгон шалгаруулалтын явцад хасчээ.
"Монголын сайхан бүсгүй - 2018" 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмын оролцогч,үзэсгэлэнт бүсгүйчүүд финалын шатны шалгаруулалт дөхсөн энэ өдрүүдэд хүмүүнлэг, сайн үйлсийн аянд оролцсоор байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд тэд Орхон аймгийг зорьж,“Мэдипас” эмнэлэгтэй хамтран "Энэрэл" төвийн хүүхэд, багачуудад үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх ажлыг зохион байгуулж, нэгэн өдрийг халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлжээ.
Мөн Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд” асрамжийн газарт очиж, "Монгол өв соёл" төслийн хүрээнд "Монгол гэр" бэлэглэж, Монгол ёс заншил, уламжлалт наадгай, өв соёлыг хүүхэд багачууд, хойч үедээ таниулан уламжлуулах буянт үйлсэд оролцжээ. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн "Хатан Эрдэнэ" холбооны дэд ерөнхийлөгч, "Монголын сайхан бүсгүй 2007"уралдааны тэргүүн мисс Г.Гантуяад "Нарны хүүхдүүд" төвөөс "Гэр бүлийн хүндэт гишүүн" өргөмжлөл хүртээжээ. Тэрээр "Нарны хүүхдүүд" гэр бүлдээ хүмүүнлэг, сайн үйлсийн ажлуудыг тасралтгүй санаачлан, зохион байгуулж, олон жил “Нарны хүүхдүүд”-ийг дэмжин ирснийг тус төвийнхөн онцгойлон, талархал илэрхийлж байлаа
Магадгүй та хотын төвд “Монголын сайхан бүсгүй” уралдааны оролцогчидтой таарсан юм биш биз. Ууралдааны оролцогч охид Замын цагдаагийн албатай хамтран "Жолооч танд баярлалаа" өдөрлөг зохион байгуулсан нь олны талархлыг хүлээсэн, нийгэмд зөв мессеж илгээсэн арга хэмжээ байлаа. Өдөрлөгийн үеэр замын цагдаагийн үүргээс хуваалцаж, жолооч нарт соёлтой харилцааг уриалсан охид, бүсгүйчүүдэд явган зорчигчид ч талархал илэрхийлж байсныг онцолъё.
“Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадам зургадугаар сарын 30-нд “Зайсан хилл” цогцолборт 18.00 цагаас болно.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
727474 917982You got a extremely exceptional internet site, Glad I noticed it through yahoo. 483120