IMS /ай эм эс/, 7 IMS /сэвэн ай эм эс / компани болон Чоно орд групп хамтран Монголын уламжлалт өв соёл, язгуур урлаг болон орчин үеийн шинэлэг хөгжим уран бүтээлийг хослуулан дэлхийн томоохон урлаг соёлын контентууд бүтээхээр хамтран ажиллаж эхлээд байна. Дэлхий даяаршихын хэрээр олон соёл нэгдэн нөгөө утгаараа устан үгүй болж байгаа юм. Энэ хувьслын эсрэг нүүдэлчдийн соёл ёс заншлыг өнөөдрийг хүртэл тээн ирсэн Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дорвитой төслүүдийг ийнхүү эхлүүллээ.
Тухайлбал “Карат Монголиа” шоу тоглолтыг зохион байгуулахаар хагас жилийн өмнөөс төлөвлөн амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд БНСУ-ын алдарт NTB болон Hang5Va, LAU, AnalogueSunday хамтлагууд, алдарт DJ HOT DOG нар хүрэлцэн ирж монголын шинэ залуу хамтлагуудтай хамтарсан тоглолтыг зохион байгууллаа. Дэлхийг байлдан дагуулж байгаа К ПОП шинэ хөгжмийн урсгал нь маш богино хугацаанд олон мянган сонсогч фенүүдтэй болжээ. Ялангуяа зүүн өмнөд азийн бүс нутагт маш хурдацтайгаар хөгжиж байна. Энэ удаагийн шоу тоглолтыг дээрх нэр бүхий газрууд хамтран хэрэгжүүлэх удаан хугацааны төлөвлөгөөнд тусган ажиллаж Монголын хүүхэд залуучуудад үнэ төлбөргүй буюу Карат аплэйкшнийг татан авсан хүн бүрт үзэх эрхийг нээлттэй олгон томоохон бэлэг барьсан юм.
Дэлхийн энх тайван амар амгалан байдлыг эрхэмлэх уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү хамтарсан шоу тоглолтонд К ПОП Монголиа үндэсний хэмжээний ялагчид уригдаж Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Цаашлаад БНСУ-д уран бүтээлээ өргөн барих боломжийг ч нээж өгч чухал тоглолт болов. Хамтын ажиллагааны хүрээнд “Нүүдэлчдийн уран бүтээлийн холбоо”-ны эрхлэн гаргаж байгаа “Хулгар шарын домог” төслийг олон улсын контент болгох чиглэлээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Нийт 12 цуврал комикс ном, жүжиг, богино хэмжээний хүүхэлдэйн кино, гол дүрийн биет баатруудаар бүтээгдэх тоглоом зэрэг соёлын бүтээгдэхүүн багтаж байгаа. Мөн “Токи лэнд” соёлын аялал жуулчлалын баазыг бий болгохоор ажиллаж байгаа төдийгүй ирэх 8 сард Байгаль далайн эрэгт Монгол, Солонгос, Буриад гурван улсын хамтарсан далайн эрэг дээрх задгай талбайн сонгодог шоуг толилуулахаар бэлтгэл ажлууд эхэлсэн байгааг ч дуулгалаа.
Cоёлын аялал жуулчлалынхаа эхний алхмаа тавьж байна. Ирсэн хамтлаг, дуучид Монголчуудын сонсдог К ПОП урсгалд ойрхон, дөнгөж эхэлж байгаа хэдий ч Зүүн Өмнөд Азид алдаршиж байгаа хамтлагууд юм. Цаашид соёл урлаг, технологийн салбартаа түлхүү ажиллахаас гадна аялал жуулчлалын салбарыг орхигдуулахгүй хамтад нь хөгжүүлж ажиллахаар төлөвлөж байна хэмээн төслийг санаачлагчид онцоллоо.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …
2 Comments
997577 433518It is essential to have having access towards the knowledge posted here 678953
102629 5498I believe this website contains some quite great info for every person : D. 363440