НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, Зарим ӨНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай, Налайхад байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай болон Бусад асуудал гэсэн 6 асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний танилцуулгыг тус хөтөлбөрийн гишүүн МУИС-ийн багш доктор /Ph.D/, дэд профессор С.Эрдэнэсүх танилцууллаа. Энэхүү мастер төлөвлөгөөг цаг уур, газар төлөвлөлтийн мэргэжилтэн, эрдэмтдээс бүрдсэн "Экотайкүүн" компани сонгон шалгаруултанд тэнцсний дагуу боловсруулж, зөвлөх үйлчилгээг мөн хэрэгжүүлжээ.
Мастер төлөвлөгөөг 2017-2025 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд нийслэлийн агаарын бохирдолд 30-70 хувь буурах боломжтой бөгөөд нийтдээ 9.5 их наяд төгрөг шаардлагатай гэв.
Түүний хүргэсэн танилцуулгатай холбогдуулан тэргүүлэгчид тус хөтөлбөрт шүүмжлэлттэй хандан, асуулт асууж, саналаа хэллээ.
Тухайлбал, Хурлын дарга С.Амарсайхан "Нийслэл 9 дүүрэгтэй, гэтэл таны танилцуулг материалд нийслэлийн 6 дүүрэг гээд бичиж яриад байх юм. Захын гурван дүүргийг бодлого хөтөлбөрөөс орхигдуулж болохгүй" гэсэн бол тэргүүлэгч Б.Батнасан "Та бүхэн энэ баримт бичиг дэх Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө юмуу эсвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна.Энэ хоёр ойлголт чинь хоёр өөр утгатай. Хэрвээ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах гэж ярьж байгаа бол Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд төсөл хөтөлбөр нь адилхан хэрэгжээд явах ёстой" гэв.
Агаарын бохирдолтой байгаа тухай танилцуулах шаардлагагүй. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа.
Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Агаарын бохирдолтой байгаа тухай танилцуулах шаардлагагүй. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин та бүхэн энэ бохирдлыг хэрхэн бууруулах, ямар арга хэмжээг яаж авч хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ тодорхой болгож, танилцуулгадаа тусгах хэрэгтэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.2 их наяд төгрөг хэрэгтэй гэлээ. Ийм хэмжээний төсвийг нийслэлээс байтугай улсын төсвөөс гаргах боломжгүй. Тиймээс ажилдаа илүү бүтээлч байдлаар хандаж, ажлаа явуулах нь зүйтэй" гэсэн саналыг тус тус илэрхийллээ.
Саналын төгсгөлд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн XVII хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхээр болж тогтоолын төсөл дэмжигдлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Зарим ОНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай танилцуулгыг НӨХГ-ын дарга Ч.Однасан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан ОНӨҮГ-ын ТУЗ болон Удирдах хорооны гишүүдийг томилохтой холбоотой санал хэлж, оруулж ирсэн саналыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 107, 2017 оны 18 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг дэмжлээ.
Налайх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь байгаль орчинд төдийгүй Налайх дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас иргэд тус үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан гэдгийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулав. Тэргүүлэгчид Төмөрлөгийн үйлдвэрийг Налайхын Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.
Нийслэлийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэнийг "Хангарди" одонгоор шагнах, Тулгар төр үүссэний 2227 жил, Их монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг Нийслэлийн ИТХ-ын шагналаар шагнах мөн Төрийн шагналд тодорхойлж уламжлахыг дэмжиж тогтоол гаргалаа.
Бусад асуудлын хүрээнд 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто зам болон Налайх-Чойрын төв замаас Налайх дүүргийн Үйлдвэр технологийн парк хүртэлх 3.5 км авто замыг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудлаар танилцуулга сонсож, хууль эрх зүйн зохицуулалтын дагуу шийдвэрлүүлэхийн тулд холбогдох уулзалт арга хэмжээг зохион байгуулж, саналаа нэгтгэн дахин боловсруулж оруулж ирэх үүргийг 100 айлын нүүлгэх асуудлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгад өгч, тухайн асуудлыг буцааж, дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулж хэлэлцүүлэхээр болсноор өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө.
Тэргүүлэгчдийн зүгээс хуралд оруулж ирж байгаа төсөл хөтөлбөр, танилцуулгын албан бичгийн боловсруулалт дутагдалтай, агуулгын болон найруулгын алдаа ихтэй, холбогдох албан тушаалтан, газрын санал дүгнэлтийг аваагүй байгаад шүүмжлэлттэй хандаж, цаашид НЗДТГ-ын холбогдох хэлтэс болон НИТХ-ын Ажлын алба анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
НИТХ-ын ХМОНХТ
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
3 Comments
279095 578090Oh my goodness! an wonderful article dude. Thank you Even so My business is experiencing difficulty with ur rss . Dont know why Unable to subscribe to it. Can there be anyone obtaining identical rss problem? Anybody who knows kindly respond. Thnkx 656205
918142 427764Awesome material you fellas got these. I in fact like the theme for the internet site along with how you organized a person who. It is a marvelous job For certain i will come back and check out you out sometime. 758998