Зөвд ч, бурууд ч нүд хурц болж хаа сайгүй хүн бүр ухаалаг утас хэрэглэдэг болсон энэ цаг үед таны олон нийтийн газар хийж буй бүх үйлдэл олны өмнө дэлгээстэй гэдэг бичигдээгүй хууль энэ нийгэмд үйлчилж байна. Саяхан даа Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд бие засаж буй эрэгтэйн зураг цахим хуудсаар цацагдсан. Гэтэл маш хурдан хугацаанд түүнийг хэн гэгч, хаана ажилладаг болохыг иргэд сошиал орчинд ил болгох нь тэр. Тодруулбал Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нэмэхбаяр гэгч залуу байсан юм. Түүнийг 2018 оны зургаадугаар сарын 13-ны өдөр олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан үйлдэл нь төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан тул үүрэгт ажлаас нь халсан тушаал гаргав. Ганц болчимгүй үйлдэл гаргасныхаа төлөө ийн ажлаасаа халагдах хүртэл хэмжээнд хүрнэ гэдэг бол олон нийтийн хяналт төдий чинээ эрчээ авч байгааг харуулж буй юм.
Энэ бүхнийг нуршсаны учир нь мөн л зүй бус үйлдэл хийж буй нэгэн зураг сошиал орчинд тарсантай холбоотой. Туул гол ширгэж, тусгай хамгаалалтад авах асуудал ч яригдаж байгаа энэ үед 2316 УНА гэх улсын дугаартай “Hyundai Mighty” маркын машин туул гол руу бохир асгаж байгааг хэн нэгэн иргэн гэрэл зурагт буулгаж, баримтжуулсан байх юм. Мэдээж хаанахын хэн гэгч этгээд хэний захиалгаар, ямар компанийн бохирыг Туул гол руу цутгадаг билээ гэх шүүмжлэл өрнөх нь тэр.
Бид уг машины эзэмшлийг олж тогтоохоор машиных нь дугаараар албаны эх сурвалжаас тодруулсан юм. Ингэхэд 2316 УНА дугаартай эл машин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын (ОНӨААТҮГ) эзэмшлийнх байж таарлаа.
Эл газрыг 2016 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагааг зогсоож, өөрчлөн байгуулах шийдвэр гарсан байх юм. Үүний дагуу тус газрыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гэж өөрчилсөн байна.
Тэгэхээр нийслэлийн маань цэвэр цэмцгэр байдалд анхаарах ёстой төв байгууллагуудын эзэмшлийн машинаар туул гол руу бохир цутгасан нь тодорхой болж байна. Жолоочийн шийдвэр үү, байгууллагын тушаал уу. Ямартаа ч энэ бол Монголын нийгмийн эмгэнэл.
Б.БУРМАА
Эх сурвалж:Medee.mn
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
1 Comment
784756 603751I discovered your weblog website on google and check a couple of of your early posts. Proceed to preserve up the very excellent operate. I just extra up your RSS feed to my MSN News Reader. Searching for ahead to reading extra from you later on! 315552