УИХ-ын даргын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаар захирамжаар "Эрдэнэт үйлдвэр"ХХК-иас баталгаа гаргаж Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын "Стандарт" банкнаас авсан зээл, түүнтэй холбоотойгоор Лондон хотын Олон улсын Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн талаар судалж санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан.
УИХ-ын дарга Я.Санжмятаваар ахлуулсан тус ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сарын 01-12-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж, албан тушаалтнуудыг байлцуулан үүсээд байгаа нөхцөл байдлыг холбогдох гэрээ, баримт бичгийн хүрээнд судалж үзсэний үндсэн дээр яаралтай шийдвэрлэх зарим асуудлаар зөвлөмж, чиглэлийг гаргасан байна. Тус зөвлөмжөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн юм.
Уг нь тус ажлын хэсгийн зөвлөмжийн хүрээнд Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхт "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой маргаан, 49 хувийн асуудал дээр хугацаа хойшлуулахгүй яаралтай шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах байсан. Гэтэл харин ч хэт хойрго хандаж, ажлын хэсгийн зөвлөмжийн хариуг зохих хугацаанаас хоцруулан хүргүүлсэн. Түүнчлэн УИХ-аас гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар хэлэлцээрийн ширээний ард сууж хэлэлцэх тухай тогтоолыг огт хэрэгжүүлэхгүй байгаа аж.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжид өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн Засгийн газар, хуульзүйн сайдын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна:
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
78284 115474Wow, amazing weblog layout! How long have you been blogging for? you make blogging appear effortless. The overall appear of your internet web site is fantastic, let alone the content material! 861242
544944 245646I gotta favorite this site it seems handy really helpful 355738