НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр " Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн нэгжийн явц, үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх юм.


НИТХ-ын дарга С.Амарсайхан," Нийслэл хотын төвлөрөл утаа, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болж хөгжих нь үр дүнгээ өгөх хамгийн бодит ажлуудын нэг. Төслийн хүрээнд 6 дэд төвийн дэд бүтцийн суурийг тавих бөгөөд төслийн 1-р үе шатны хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн суурийг тавьж нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёлын үйлчилгээний төвлөрөл бүхий автозам, дулаан, цэвэр ус, цахилгаан хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээ, хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвтэй, байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг бүрдүүлсэн, эдийн засаг, соёл, нийгмийн үйлчилгээний идэвхтэй бүс болгох учиртай" гэлээ. Тиймээс төслийн явцыг хурдасгаж үр ашигтай бөгөөд тулгараад байгаа асуудлуудыг түргэн шуурхай шийдэхийг үүрэг болголоо.
Төслийн удирдагч Д.Авирмэд, " Одоогийн байдлаар 2 дэд төвд газар чөлөөлөлтийн ажил 70 гаруй хувьтай байна. Газар чөлөөлөлтийн ажил дууссанаар дэд бүтцийн ажлууд саадгүй хийгдэх боломжтой. Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн газрыг орон сууцаар шууд солих нөхцөлтэй 10 мянган ногоон орон сууц төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан, Азийн хөгжлийн банк санхүүжүүлэн хэрэгжүүлж байна . Төслийн үр нөлөөг 100 мянган хүн шууд хүртэнэ. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлууд бүрэн шийдэгдэж, хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангагдах юм. суугчдын хэрэгцээнд тугуурласан нийгэм, эдийн засгийн үйлчилгээ болон дэд төвд зайлшгүй байх ёстой хотын үйлчилгээг нэмэгдүүлэхээр урдчилан төлөвлөсөн" гэлээ. Төсөл 9 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих юм байна.
More from Нийгэм
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин …
5 Comments
816737 627772Wohh exactly what I was looking for, regards for posting . 331105
669271 924746Hey mate, .This was an exceptional post for such a hard topic to speak about. I look forward to seeing many much more superb posts like this 1. Thanks 668988