Ази Европыг холбосон транзит тээврийн асуудлыг өөрийн улсад ашигтай байлгах талаархи саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотноо болж буй ШХАБ-ын хуралд оролцох үеэрээ хоёр хөршийн ерөнхийлөгч нарт илэрхийлсэн.
Ингэснээр багагүй хугацаанд яригдсан “Алтанбулаг–Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил нэг алхам урагшлах нь тодорхой боллоо. “Чингис Лэнд Девелопмент Групп–Шинэ хөгжлийн зам” ХХК нь ОХУ, Хятад улсыг холбосон олон улсын авто замын сүлжээ барих төслийг концессийн нөхцлөөр барих-ашиглах-шилжүүлэх эрхийг аваад багагүй хугацаа өнгөрсөн.
Төслийн баг олон улсын авто зам барих ТЭЗҮ-ийг боловсруулахдаа монгол орны байгаль цаг уур, газар зүйн байрлал онцлогт тохируулан цогц судалгаа хийжээ. Концессийн нөхцлөөр баригдах төслийн хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигтийн хөндийд чөлөөт бүсүүд байгуулагдана.
Уг авто замын трасс нь зургаан аймгийн 24 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн бөгөөд хурдны авто зам нь хоёр урсгал, зургаан эгнээтэй байх аж. Азиас гарсан транзит тээвэр 72 цагийн дотор Европд хүрэх онцлогтой энэ төсөл нь шинэ боломжуудыг манай улсад өгөх гэнэ.
Хөрш хоёр орны худалдаа, бараа эргэлтийн хэмжээ тогтмол өсөж байгаа энэ цаг үед уг авто замын төсөл хэрэгжиж эхэлснээр манай улс байгалийн баялгаа бус байршлын давуу талаа ашиглан эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Бодко
24tsag.mn
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
3 Comments
371945 776579baby strollers with high traction rollers need to be much safer to use compared to those with plastic wheels- 624774
713941 170219hi!,I like your writing so significantly! share we communicate a lot more about your post on AOL? I need an expert on this area to solve my difficulty. Possibly thats you! Seeking forward to see you. 395198