УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг Бээжингийн Эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгч Жөү Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2018.06.04/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалт нь хоёр орны эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн олон салбарт хамтарч ажиллах суурийг тавьж буйгаараа онцлогтой юм.
Уулзалтын үеэр Б.Саранчимэг гишүүн хэлэхдээ “Нийслэлийн НАМЭХ 9 дүүрэг, 152 хороонд салбар зөвлөлтэй.Эмэгтэйчүүдэд чиглэсэн олон бүтээлч ажил зохион байгуулдаг. Манай НАМЭХ гадаад харилцааныхаа хүрээнд Бээжингийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдөр гарын үсэг зурлаа. Цаашдаа эмэгтэйчүүдийн манлайлал, хөгжлийн чиглэлээр олон ажил хамтарч хийхээр төлөвлөж байна” гэсэн юм. Бээжингийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчид МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …