Швейцарь улсын Тун хотноо Дэлхийн цэргийн спортын холбооны буудлагын дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээн 2018 оны 5-р сарын 29-нөөс 6-р сарын 6-ны хооронд зохиогдож, дэлхийн 48 орны мэргэн буучид цэц мэргэнээ сорьж байна.
Монгол улсын Зэвсэгт хүчний мэргэн буучид урт буунд хувийн амжилтаар, гар бууны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хувийн болон багийн амжилтаар өрсөлдөж тэмцээний эхний өдрийн дүн гарлаа.
Зэвсэгт хүчний дугаар ангийн тамирчин, МУХБ, МУГТ, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярмаа, Алдар СХ-ны тамирчин, ОУХМ Г.Хэрлэнцэцэг нар спорт гар бууны дасгалд багийн дүнгээр хүрэл медалийн болзол хангав. Багийн дүнгээр БНХАУ-ын баг тамирчид алтан медаль, ХБНГУ-ын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Цаашид гар бууны хувийн, байлдааны хурдан буудлагын багийн болон хувийн төрлүүд үргэлжлэн явагдана.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
811275 920652I believe 1 of your ads triggered my internet browser to resize, you might want to put that on your blacklist. 811246