Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран “Бяцхан зорчигч” арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдийг аюулгүй, зөв тээвэрлэж байгаа эсэхэд хамтарсан шалгалт явуулж, хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэж байгаа жолооч эцэг, эх, тээврийн хэрэгсэлд зөв зорчиж байгаа 100 гаруй бяцхан багачуудад “Талх чихэр” ХХК, “Сүү” ХХК-ны “Biofit” тараг, сүү зэрэг нэрийн бүртээгдэхүүний бэлгийг гардууллаа.
Мөн бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэстэй хамтарч гудамж замд хяналт шалгалт явуулж бага насны хүүхэд тээвэрлэж байгаа жолооч нарт “ХҮҮХДЭЭ ЗӨВ ТЭЭВЭРЛЬЕ”, “ХҮҮХЭД ЗОРЧИЖ БАЙНА”, “АНХААР, ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ” зэрэг 3 төрийн 100 гаруй автомашины наалтыг тээврийн хэрэгслийн арын хэсэгт нааж иргэдэд тарааж ажиллалаа.
МОТОЦИКЛЬ БҮХИЙ ӨРХ БҮРТ-ХАМГААЛАХ МАЛГАЙ АЯН"-НЫ ХҮРЭЭНД 500 ИРГЭНД ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Мотоциклын бүртгэл" нэгдсэн арга хэмжээг Өмнөговь аймаг "Мотоцикль бүхий өрх бүрт хамгаалах малгай аян"-аар үргэлжлүүлж байна.
Уг аяны хүрээнд Гурвантэс сум дахь цагдаагийн тасгаас нийт 500 иргэнд стандартын хамгаалалтын малгайг үнэ төлбөргүй өглөө.
Арга хэмжээ тус аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүх сумдад үргэлжлэн зохион байгуулагдах юм.
БАРУУН БҮСИЙН 5 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ЗӨВЛӨГӨӨН ЯВАГДАЖ БАЙНА
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги /2012-2020/”-ийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор баруун бүсийн буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” зөвлөгөөнийг өнөөдөр Ховд аймгийн Ховд хотноо өнөөдөр зохион байгуулж байна.
Зам тээврийн осол, хэргийн судалгаанаас харахад тухайн 5 аймагт 2017 онд зам тээврийн ослын улмаас 50 хүний амь нас хохирсон нь нийт амь насааа алдсан хүний 10 хувийг эзэлж байгаа бөгөөд хүний амь нас хохирсон ослын байршлаар нь авч үзвэл Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Завхан аймгийн Алдархаан сум, Хоьд аймгийн Жаргалант сум, Увс аймгийн Улаангом сумдад дийлэнх хувь нь үйлдэгдэж, “Хар цэг”-ээр бүртгэгдээд байна.
.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
5 Comments
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.
276140 32952Thank you for your extremely very good details and feedback from you. san jose car dealers 166913