Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин чадлыг ойрын 10-15 жилийн хугацаанд 2-3 дахин нэмэгдүүлсэн нөхцөлд гэр хорооллын өрхүүдийн тавин хувийг орон сууцанд оруулах боломж бүрдэнэ. Иймээс мөрөөдлийн хэсэгт урагшилсаар байх болтугай гээд өнөөдрийн шийдлийг олох шаардлага, нөхцөл гарцаагүй тулгараад байна.
Утааг бууруулах гэдэг ойлголт нэгдүгээрт, нүдэнд үзэгдэх утааны хувь хэмжээг бууруулах, хоёрдугаарт, агаарын чанар сайжрах явдал юм. Гэтэл агаарын чанарын үзүүлэлт дэхь хоруу чанар хамгийн их асуудал дагуулж байгааг сүүлийн үед хийгдсэн удаа дараагийн судалгаагаар тодорхой харагдаж байна. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 92 байхад Монгол Улсад 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү үзүүлэлттэй байна гэсэн үг юм.
Агаарын бохирдлын СO ялгарлын хэмжээний 60 хувь орчмыг гэрийн зуухнаас гарч байгааг тогтоосон байдаг. Улаанбаатарт утаа гаргаж буй 210 мянган өрхийн 70-80 хувийнх нь зуух нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хотын даргаас эхлээд холбогдох албаныхан мэдээлсээр байгаа.
Утааг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх хамгийн ойрын шийдэл нь Монгол инженерийн зохион бүтээсэн олон түмэнд угаартах айдасгүй гэдгээр олонд танигдсан давхар шаталтат зуухыг гэр хорооллын өрхүүдэд хэрэглүүлэх нь хамгийн ойрын зөв шийдэл болох талаар төрийн бүхий л шатны хяналт шалгалтын байгууллагууд хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Утаатай дэлхийн хотууд түүхий нүүрсээ сайжруулсан шахмал түлшээр солих, зуухаа хамгийн сүүлийн технологийн дэвшилтэт аргаар сайжруулах замаар явсаар өнөөдрийг хүрээд байна.
More from Нийгэм
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …