Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн реформыг эхлүүлээд байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэг “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичигтээ дүүргийнхээ нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч бүсчлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн. 2021 оноос эхлэн эрдэмтдийн зөвлөлтэй хамтран хийсэн судалгаанд үндэслэн зах худалдааны төвийн төвлөрөлийг түшиглэн Арилжааны дүүрэг болох, малчид амьдардаг, унаган байгалиараа хадгалагдан үлдсэн хорооддоо Монгол ахуйг аялал жуулчлалтай хоршуулан хөгжүүлэх зэргээр төлөвлөөд ажиллаж байгаа.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Бүсчилсэн хөгжил ба Баянзүрх дүүрэг” хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Баянзүрх дүүргийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан хэлсэн үгэндээ “2025 оноос эхлэн дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг дагаад иргэдийн амьдрах орчин дээшлэхээс гадна иргэдийн амьжиргаанд бодит өөрчлөлт орно гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөсөн” хэмээн хэллээ.
Хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн бодлогын зөвлөлийн ахлагч, Монгол Улсын Зөвлөх архитектор С.Намжилмаа болон эрдэмтэд өөрсдийн итгэлээ тавьж хэлэлцүүлсэн юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …