Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага болон Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн төлөөлөлтэй Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батхуягийн өгсөн мэдээлэлд олон улсын тооцоолол хийдэг аргуудаар авч үзвэл манай улсад 30-50 мянган иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн тоо гарсан гэдгийг дурдлаа. Цаашлаад энэ тоо 2030 он гэхэд нийт хүн амын 43 хувьтай тэнцэнэ гэсэн судалгаа гарсан байна.
Тиймээс яг одооноос эхэлж энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, донтолттой тэмцэх зайлшгүй шаардлагатай.
Ялангуяа бага насны хүүхдүүд энэ төрлийн буруу ташаа мэдээлэл авснаас болж гар, хөлөө тайруулах, амь насаа алдах хүртэл аюул эрсдэлд ордог. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд үнэн, зөв мэдээ мэдээллийг түгээх сургалтыг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулна.
Мөн манай дүүрэгт байрлалтай “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага, Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмтэй хамтран 12 дугаар сарын 7-ны өдөр Хорт зуршлын эсрэг чуулганыг зохион байгуулахаар ажиллаж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …