Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Жаргалсайханы санаачилгаар Хүүхдийн чуулганыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулна..
Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон 2025 оны дүүргийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүүхдийн оролцоо, санал санаачилгыг тусган хэрэгжүүлэх зорилготой бөгөөд чуулганы бэлтгэл ажлын хүрээнд хүүхдийн өсч хөгжиж буй 6 орчны хүрээнд тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг тодорхойлохын тулд 3000 хүүхдээс цахим санал асуулга өрнүүлээд байна. Мөн эдгээр саналаа нэгтгэж салбар хороодоор хэлэлцүүлэн боловсруулж, шийдвэр гаргагч орон нутгийн удирдлагуудад танилцуулахаар ажиллаж байна.
Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчин, хамгаалуулах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийн талаар болон тэдэнд тулгамдаж буй асуудлыг хүүхдийн оролцоо санал санаачилгад тулгуурлан гаргах, чуулганаас гарсан зөвлөмж, санаачилгыг бүх түвшинд хэрэгжүүлэхэд анхаарч, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах нь Хүүхдийн чуулганы зорилго юм.
Хүүхдийн чуулганы зохион байгуулахад,
Хүүхдийн зөвлөл,
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс,
Боловсролын хэлтэс,
Цагдаагийн газар,
Эрүүл мэндийн төв,
Онцгой байдлын хэлтэс,
Соёлын ордон,
Улаан загалмайн хороо,
Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага,
Гүүднэйборс Олон Улсын Төрийн бус байгууллага,
Монголын сургуулиас гадуурх сургалтын “Санрайс холбоо” Төрийн бус байгууллага,
“Чингисхаан цогцолбор” ХХК-тай хамтран ажиллаж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …