Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн саналаар ялалт байгуулсан. Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 9 дэх удаагийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.18/ боллоо. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох дүүргийн 22 хорооноос сонгогдсон төлөөлөгч Жангаагийн Гантогтох даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд дүүргийн сонгуулийн хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.
Мөн дүүргийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 төлөөлөгчийн 5 санал хүчингүй болж, 88,3 хувийн саналаар олонх дэмжиж Бат-Эрдэнэ овогтой Золбоо дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдлоо.
Улмаар дүүргийн ИТХ-ын Даргын тамгыг 2024 оны дүүргийн ИТХ-ын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Дашдараагийн Ундармаа гардуулан өгч, амжилт хүслээ.
Мөн дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн Засаг даргад Цэдэндамбын Баттөрийг дэвшүүлж, нууц санал хураан 97,6 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Дүүргийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт уламжлахаар болов.
More from Улс төр
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Л.ГАНТӨМӨР БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨНТЭЙ УУЛЗАН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад айлчилж буй …