Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Словени Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш болохыг онцлоод хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, дараагийн 30 жилд нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Словенийн урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон соёл, аялал жуулчлал, цахим хөгжил, ойн менежментийн салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэн хамран ажиллах талаар санал солилцлоо.
More from Улс төр
ЗАСАГ ДАРГА ХУВААРИЙН ДАГУУ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
/2024.11.29/-ний өдөр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн хуваарийн дагуу хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзлаа. Засаг даргын энэ долоо хоногийн уулзалтаар иргэдийн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …