Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд Эдийн засаг хөгжлийн яаманд ажиллаж батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарт хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаа талаар танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтад ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж албаны бусад хүмүүс оролцож, эдийн засаг, хөгжлийн бодлого төлөвлөлтөд “ХӨГЖЛӨӨС ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХ БАЙХ” зарчмыг баримталж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгагдсан бодлого, төсөвлөлт болон байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны сайн туршлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сайшааж, дараах асуудалд анхаарал хандуулан, хамтран ажиллах саналаа илэрхийлэв.
Үүнд:
Хүүхэд хамгааллын жишиг бодлогын баримт бичгийг үндэслэн салбарын Хүүхэд хамгааллын бодлого батлах;
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн 6,7 дугаар тайлан боловсруулах ажилд анхаарал хандуулах
Хүүхэд хамгааллын тухай хуульд шинээр туссан “хуулийн этгээд нь өөрийн цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг жил бүр хүүхэд хамгааллын бодлого, хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй, таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахад зарцуулна” гэх заалтыг хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажиллах;
Хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого төлөвлөлтөд салбарын уялдааг зохицуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …