Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудыг шинэчлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Цаашид улсын байгууллагын 20 байршлын 64 зуухыг шинэчлэхэд 12.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай. Түлшний чанараас шалтгаалан автомашинаас ялгарах утаа нь агаарын бохирдолд нөлөөтэй байгаа учир хүхрийн агууламж багатай Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлнэ гэлээ. Харин хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хог хаягдал ангилан ялгах, багцлах үйлдвэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдлыг бутлах үйлдвэрийг энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна гэв. Ингэснээр 2026 онд нийт хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж, 20.4 хувийг сэргээн ашиглаж эрчим хүч гаргаж, дарж булах хогны хэмжээг 51.4 хувиар бууруулах нөхцөл бүрдэх аж. Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн эх үүсвэр хүртээмжгүй, цахилгаан хангамжийн хүчин чадал хэтэрсэн байдалтай байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн 7 буудал орчмын ачааллыг 30 хувиар, Жанцангийн уулзварын ачааллыг 50 хувиар тус тус бууруулна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн жишиг төсөл “Дэд бүтцийн төв”-ийн хүрээнд 201 айл өрхийн янданг буулгаж, авто замын тохижилтын ажлыг шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжүүлж буй “Бичил дэд төв” төслийн хүрээнд 206 айл өрхийн янданг буулгаж, 988 тонн нүүрсний хэрэглээг хална. Энэхүү ажлын цэвэр, бохирын шугамын барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл удаашралтай байна гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …