Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Орон сууцны корпорациас Багахангай дүүрэгт хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх орон сууцны төслийн талаар танилцууллаа. Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс 95 айлын орон сууцыг Нийслэлийн Орон сууцны корпораци хэрэгжүүлж, түрээслээд, өмчлөх хэлбэрээр Багахангай дүүргийн иргэд болон төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөлд хамруулсан. Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй орлогыг Багахангай дүүргийн иргэдэд зориулж, цаашид орон сууцны төслийг үргэлжүүлнэ гэж “Нийслэлийн Орон Сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан хэллээ.
Гэрээний хүрээнд өнөөдрийг хүртэл тус орон сууцны эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлсэн. Хамтын ажиллагааны гэрээнд заагдасны дагуу төвлөрсөн хөрөнгөөр Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …