АНУ-ын албаны хүмүүсийн төлөөлөл ням гарагт /2018.05.27/ Хойд Солонгос улсад айлчилж, зургаадугаар сарын 12-ны өдөр болохоор хүлээгдэж буй хоёр улсын удирдагчдын уулзалтын талаар хэлэлцжээ. Энэ удаагийн уулзалтаар хоёр талын төлөөлөгчид логистик болон уулзалтын үеэр голчлон ярих сэдвүүдийн талаар санал солилцсон байна.
АНУ-аас Филиппин улсад оршин суугаа Сун Ким нарын нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй хийгдэж буй энэхүү айлчлал нь уулзалт хэлэлцээ хэрэгжих шатанд явагдаж байгаа нь хэвээрээ байгааг нотлов. Энэ ч талаар Д.Трамп “Уулзалт товлогдсоноороо зургаадугаар сарын 12-ны өдөр болно. Өөр хувилбар байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлээд байсан билээ.
Хойд Солонгос улсын зүгээс илэрхийлж буй заналхийллээс үүдэн зохион байгуулахад тохиромжгүй цаг хугацаа байсан гэсэн шалтгаанаар Д.Трамп энэхүү уулзалтыг цуцлахаар болсон Цагаан ордны захидлыг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болгосон юм.
Эх сурвалж:CNN
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …