Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурлыг 2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Манай улсад болж буй Зөвлөлдөх хорооны 48 дахь хурал нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн дор гишүүн улсуудын бүс нутгийн салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ахиц дэвшил, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлс, техникийн хамтын ажиллагааг үр дүнтэй хөгжүүлэх, цаашид анхаарах сэдвүүдийн талаар санал солилцож буй.
Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс 2004 онд гишүүнээр элсэн орсон юм. Энэ удаагийн хуралд Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл болсон нийт 50 гаруй гадаадын зочин, дотоодын 100 орчим төлөөлөгч оролцож байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …