Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэсийг өөрчлөн, хаягийн зөрчлийг арилгах шаардлагатай байгаа юм. Энэхүү өөрчлөлтөөр 467 өрхийн 2016 иргэний оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүдийг арилгах юм.
Тогтоолын төсөлд тус дүүргийн 16 дугаар хорооны 411 өрхийн 1727 хүн ам хилийн заагаараа 22 дугаар хороонд орсон байгааг иргэний үнэмлэхийн хаягаар нь буюу 16 дугаар хороонд хэвээр үлдээх, 12 дугаар хорооны 56 өрхийн 289 хүн ам хилийн заагаараа 12 дугаар хороо, иргэний үнэмлэхийн хаягаараа 21 дүгээр хороонд шилжсэн байгааг 21 дүгээр хороонд үлдээх шаардлага үүсээд байна. Энэхүү өөрчлөлтийг хийхэд иргэдийн иргэний хаягийн бүртгэл мэдээлэл өөрчлөлт орохгүй, хаяг солигдохгүй, эдийн засгийн зардал гарахгүй гэсэн тооцоог хийжээ. Зөвхөн e-gazar буюу газрын мэдээллийн санд дээрх өөрчлөлтүүдийг хийж оруулах юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид саналаа хэлж, зарим асуудлаар Нийслэлийн ЗД болон бусад албаны хүмүүсээс тодруулж тайлбар авлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Энэ бол зөвхөн хилийн цэсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай асуудал бөгөөд иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй байх, өмч хөрөнгийн бүртгэлээс үүдэлтэй хохирсон зэрэг асуудалгүй. Геодезийн компани эргэлтийн цэгийг тогтоохдоо 16 дугаар хорооны эргэлтийг заагийг 22 дугаар хороонд оруулж зурсан. Энэ алдааг засахтай холбоотой ямар нэгэн зардал гарахгүй” гэдгийг дахин тодотгосон юм.
Төлөөлөгч Г.Гангамөрөнгийн хувьд дээрх алдааг гаргасан албан тушаалтад ямар хариуцлага тооцох талаар тодруулав. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Газрын албаны удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн гэдэг тайлбарыг өглөө. Улмаар тогтоолын төслийг олонхын саналаар баталж, нутаг дэвсгэрийн заагийг дахин тогтоолоо. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан үргэлжилж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …