Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаас 2024.01.23-24 шилжих шөнө болсон ослын улмаас хохирсон айл өрхүүдэд 5.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргалаа.
Шийдвэрийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан танилцуулсан. Тэрээр хэлэхдээ
“Ослын улмаас хохирсон айл өрхүүдээс ирүүлсэн хүсэлт, хүний амьдралын анхан шатны хэрэгцээ шаардлагад тулгуурлан Засаг даргын зөвлөлийн хурлаас энэхүү шийдвэрийг гаргасан. Дүүргийн ИТХ-ын Монгол Ардын Намын бүлгээс ч уг асуудлыг 100% дэмжсэн. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тэргүүтэй гишүүд гамшиг, ослын улмаас хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх талаар албан бичгээр хандсан. Ийм учраас дээрх шийдвэрийг гаргалаа. Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын зүгээс ч түрээсийн орон сууцанд оруулахаас эхлээд тодорхой шийдвэрүүдийг гаргаад хэрэгжүүлээд явж байгаа” гэлээ.
Мөн гамшиг, осол хэлж ирдэггүй. Дүүргийн удирдлагын багийн зүгээс хуулиар хүлээсэн эрх хэмжээний хүрээнд үүссэн асуудлыг шийдвэрлэж байгаа учраас улс төрийн нөхцөл байдал, сонгуультай ямар ч холбоогүй гэдгийг онцоллоо.
Буцалтгүй тусламжийг зохих хууль, журмын дагуу 3-р сардаа багтаан олгоно.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …