Сонгуулийн жил эхэлж, улстөрчид тойргоо сонгон, хэдийнэ нэр дэвшихээ зарлаад эхэлжээ. Хөгжлийн банкны асуудал, нүүрсний хулгай, ногоон автобус, Боловсролын зээлийн сан тэргүүтэй томчуудын ар, араасаа дэлгэгдсэн дуулиан одоо хүртэл намдаагүй. Үүний сургаар МАН, АН-ын нэр хүнд Улаанбаатар хотод унаж эхэлсэн. Тиймдээ ч МАНАН-чууд хөдөө орон нутгийг онилж, унасан рейтингээ өсгөх бяцхан заль ашиглахаар төлөвлөсөн сурагтай.
Хөдөө орон нутгийг онилсон МАНАН төлөвлөгөөгөө боловсруулж байх цаг дор ХҮН намын рейтинг харин нийслэл хотноо тун хүчтэй, үнэлгээ сайтай байгаа. Ар, араасаа хөвөрсөн хэргүүдийн дуулианд дөжирсөн иргэдийн овжонг ашиглан ХҮН нам тактикаа хэдийнэ зурсан гэнэ билээ. Угаас боловрсол, бизнесийг харж салбартаа чамлахааргүй амжилттай яваа доктор, шинжлэх ухаанч, хөрөнгөтнүүдийг цуглуулсан тэд энэ удаагийн сонгуульд ч боловсролын зэргээгээ бусад намуудтай өрсөлдөх нь.
Тухайлбал тус намын гишүүн гэгддэг “De Facto” Д.Жаргалсайхан Хан-Уулд нэр дэвшихээр болжээ. Тэгвэл Баянзүрх дүүрэгт Шинэ Монгол сургуулийн захирал асан, доктор П.Наранбаяр, Баянгол дүүрэгт тус намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Д.Энхбат тэргүүтэй улстөрчид сонголтоо хийгээд амжсан байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …