Герман болон Франц зэрэг улсуудад өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжлэн орж байгаа аадар борооны улмаас үер болж, нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.
Тухайлбал, Герман улсын Саксони-Анхальт, Тюрингия, Бага Саксоны мужуудад үер болж, олон хот, суурин газар гол мөрөн болон далайн усны хамгаалалтын далангуудын зузаан хана цуурах аюултай хэмжээнд хүрч, Ханте голын үерийн түвшин нэмэгдэж хотын оршин суугчдад аюул учруулах эрсдэл нүүрлэжээ.
Үүний зэрэгцээ Франц улсын баруун болон хойд бүс нутгийн арван аврах баг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үерийн аюулаас сэрэмжлүүлсээр байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр дахь удаагаа Франц улсын Пас-де-Калегийн аврах баг улаан түвшний бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа бөгөөд үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч хохирох аюул өндөр байгааг анхааруулж байгаа юм.
Мөн Франц улсын Буртес, Лумбрес тосгонууд урьд өмнө тохиолдож байгаагүй үерт нэрвэгджээ.
Цаашид ч Герман болон Франц зэрэг Европын улсуудад 15-30 мм-ийн бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байна.
Эх сурвалж: euronews.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
More from Мэдээ
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин …