Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлэх үер зохисгүй үйлдэл гаргасан эмэгтэй уучлалт гуйжээ. Тэрбээр,
“Би өөрийн гаргасан болчимгүй үйлдэлдээ Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон, Монголынхоо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна.
Он гарахын өмнө сошиал орчинд тухайн үед Ерөнхийлөгчийн мэндчилгээний үеэр зурагтаа унтраа, тогоо хэмнэ, мөн миний гаргасан үйлдэлтэй төстэй зургууд цацагдаж байсныг би хараад тухайн үед юу ч бодолгүйгээр, ямар нэгэн санаа агуулаагүйгээр санаатай бус, ёс бус үйлдэл гаргаж олон нийтийн сүлжээнд уур бухимдал төрүүлсэндээ маш их харамсаж байна.
Би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд ямар нэгэн хувийн өс хонзонгийн зүйл байхгүй болно. Би жирийн нэгэн гэр бүл, үр хүүхэдтэй Монгол эмэгтэй гэдгээ энд дахин дахин хэлмээр байна. Энэ бичлэг цацагдсанаас хойш би маш их сошиал дайралтад өртөж, сэтгэл санааны дарамтад байх болсон. Эцэст нь сошиал орчны нөлөөлөл гэдэг бага насны хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүнд ч сөрөг нөлөөтэй байдгийг маш сайн ойлголоо. Намайг уучлаарай” гэжээ.
More from Нийгэм
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин …