Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагнаж урамшуулна. Тухайлбал Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд гавьяат тамирчин хэмээх эрхэм цол тэмдгээр шагнах нь. Г.Ган-Эрдэнэ нь мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд найман удаа түрүүлж, жүрёо зиндаанд хоёр, макүшита зиндаанд нэг түрүүлсэн сүмоч юм. Тэр 2011 онд сүмод хөл тавьсан бол 2015 онд дээд зиндаа дахь анхны түрүүгээ авч байв. Озеки цолноос жонидан зиндаа хүртэл уруудсан түүний тэсвэр тэвчээр хөдөлмөрч байдлыг япон даяар шагшин магтаж байна. Г.Ган-Эрдэнэ бэртэл гэмтлээ даван туулсаар 2021 оны долдугаар сарын башёд сүмогийн оргил цолонд хүрсэн билээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …