УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний сонсголын үеэр “Та сонсголын үеэр зөв юм ярьж байгаа мөртлөө бодит байдал дээр үйлдэл чинь зөрөөд байна. Та сүүлийн жилүүдэд эрх мэдэлтэй байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар ямар ойлголттой байдаг юм бэ” гэхэд Д.Сумъяабазар “2008 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг бизнесийн эргэлтэд оруулах талаар бодлого хэрэгжүүлж ажиллаж байсан. Хоёрдугаарт, олон улсын стандартыг тогтоохын төлөө бүх хүчээ хаяж зүтгэж байсан. Эрдэнэс Тавантолгой ХХК-ийг эдийн засгийн эргэлтэд оруулбал 31 мянга 500 ажлын байртай болох юм байна. Үүнийг дөрвөөр үржүүлбэл 120 мянган иргэдийн амьдралд тустай зүйл болно гэх том бодлогыг МАН-ынхан гаргаж, зүтгэсэн. Нэмэхтэй явж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн орлого ковидын үед 56 хувиар буурсан. Энэ үед дэлхийн эдийн засаг -3-4 хувьтай унасан. Энэ үед улстөржилт эхэлчихсэн байсан учир үсээ хусдаг нь үсээ хусаж, дайрч доромжлох нь доромжлоод их үзсэн. Тавантолгой дэлхийн бүх нүүрсний тэргүүлэх компани болох боломж байсан. Бид алдаагаас засах ёстой. Гэхдээ хулгай байж болохгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д гаднын менежмент оруулаасай гэж бодож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг улс төрөөс хамааралгүй явуулбал сэргэх боломжтой. Бид алдаагаа засаад урагшлах ёстой” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …