Хянан шалгах түр хорооны үдээс хойших хуралдаанаар олон улсын тээврийн хэрэгслийн “С” төрлийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуудлыг сонсох үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх гэрчийн мэдүүлэг өглөө.
ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН САЙД АСАН А.ГАНСҮХ:
Би 2012-2014 онд Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажилласан. Үүнээс хойш зургаан сайд солигдож долоо дахь нь ажлаа хийж байна. Тэр сайд нар хаана байна вэ. Цар тахлын үед хамгийн том хулгай гарсан гэсэн. Энэ үед хэн сайд байсан юм, хаана байна вэ.
“С” зөвшөөрөл гэдэг чинь нүүрс зөө гэж олгодог зүйл ч биш ээ. Хүнд даацын тээврийн хэрэгсэл хил дамжихад стандартыг хангасан гэдгийг бататгаж буй зөвшөөрөл.
Миний тушаалаар Хятад-Монголын хооронд байнгын ачаа тээвэр гүйцэтгэхэд баримтлах болон гэрчилгээний шаардлага баталсан. Яам “С” зөвшөөрөл олгодоггүй. Зөвхөн бодлогын шийдвэр гаргадаг.
Автотээврийн үндэсний төв өмнө нь яамны харьяа алба байсан. Үүнийг бие даасан үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангасан.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …