Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1030 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/664 дүгээр захирамжийн хүрээнд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, зуух яндангийн битүүмжийг шалгах, хөөлөх, сайжруулсан түлшний зөв хэрэглээг иргэдэд сурталчлах, хэрэглээний зөв дадлыг эзэмшүүлэх “Өнтэй өвөлжье – Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” “НЭГДСЭН ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээ өнөөдөр /2023.09.29/ боллоо.
Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар – Нийслэлийн Агаар, Орчны бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, “Гор газ” ХХК, Дулаан шийдэл, ЧИП төслийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Гэр хорооллын 33 хороо нь 62396 яндантай өрхтэй. Үүнээс Монгол гэрт 30373 айл өрх, сууц байшинд 32023 айл өрх амьдардаг. Гэрт амьдардаг 30373 өрхөөс дээр үеэс уламжилж ирсэн энгийн зуухтай 19720 өрх, сайжруулсан түлшний зуухтай 10653 өрх байдаг. Байшинд амьдардаг 32023 айл өрхөөс энгийн зуухтай 17230 өрх, сайжруулсан түлшний зуухтай 14793 өрх байдаг.
Гэр хорооллын 33 хорооны 62396 айл өрхөд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, зуух яндангийн битүүмжийг шалгах, сайжруулсан түлшний хэрэглээнд 140 хяналтын ажилтан өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд 16 агуулах, 20 саравчинд 32100,5 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 190 цэг ажиллаж байна.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …