СХДүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/94 дүгээр захирамжаар байгуулагдсан Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улс, нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020-2023 онд хийгдсэн нийтийн эзэмшлийн зам талбайн камерын ашиглалт, гүйцэтгэлийн талаарх мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-тай санал солилцож гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж холбогдох газар хүргүүлэхээр боллоо. Хяналт шалгалтаар дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн камержуулалт нийт 43 хорооны 401 камер байгаагаас 100 камер эвдрэлтэй, шинээр суулгах 16, шилжүүлэх 10 камер байгаа гэсэн мэдээлэл өглөө. Нийтийн эзэмшлийн зам талбайн камерууд ажиллахгүй байгаа шалтгаан нь айл өрх албан байгууллагаас авсан тогны үүсвэр, мараалын элэгдэл, камеруудын болон NYR нь кодлогдох, ус цаг уурын нөхцөл байдал, тог цахилгааны хэлбэлзэл зэрэг олон шалтгаанаас үүдэн ажиллагаа нь алдагдаж байна гэсэн нөхцөл байдлаа танилцууллаа.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …