Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнөөдөр хилийн Панмунжом тосгонд уулзаж, удахгүй болох АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцжээ. Ингэхдээ Мүүн Жэ Ин хил давж, Панмунжомын Хойд Солонгосын хэсэгт очиж уулзсан байна.
Тэд дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын талд анх удаа уулзаж байсан юм. Ийнхүү нэг сарын дотор хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд хоёр дахь удаагаа уулзлаа.
Гэнэтийн уулзалт орон нутгийн цагаар 15:00-17:00 цагийн хооронд үргэлжилсэн тухай Хөх ордны захиргаа мэдээлсэн байна.
Уулзалтын үр дүнг Мүүн Жэ Ин маргааш өглөө 10:00 цагт (Улаанбаатарын цагаар 09:00 цагт) зарлахаар болжээ.
Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 12-нд Сингапурт болохоор төлөвлөгдсөн уулзалтыг цуцалж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл үүнээс 24 цагийн дараа тэр уулзалт төлөвлөсөн хугацаандаа болж магадгүй байгааг дахин зарласан юм.
Маргааш Мүүн Жэ Ин уулзалтын тов хэвээр хадгалагдах, эсвэл дахин өөр өдөр товлогдсоныг зарлах бололтой.
Эх сурвалж: Yonhap News, The Guardian
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
165025 984574Glad to be 1 of a lot of visitants on this awing internet internet site : D. 384589