Монголын төмөр зам” ТӨХК нь энэ сарын 03-ны өдөр Зүүнбаян-Цогтцэций чиглэлд 5 вагон буюу 325 тн аммонийн нитратийн тээврийг амжилттай зохион байгууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын А/71 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-д “Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын “Цогтцэций өртөө”-г аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарласан.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутагт шатахуун хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж “Зүүнбаян-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 2023 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 47,779 тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлээд байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …