Нүүрсний гэх хэрэгт холбогдох 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 12 хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Үүнээс анхан шатны шүүх 7 хэргийг хянан шийдвэрлэж, 2 хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.
Шүүхээр шийтгэгдсэн ДОЛООН хэрэг
-
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
-
Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
-
Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
-
Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн
-
Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
-
Эрдэнэс таван толгой ХК-ийн ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн
-
Эрдэнэсилвер ХК-ийн захирал Т.М нарын 6 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс тус тус шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна.
Мөрдөн байцаалтад буцсан ХОЁР хэрэг
-
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Б.Б нарын 4 хүн
-
Хилийн цэргийн 0303 дугаар ангийн хангалт хариуцсан орлогч Б.Д нарын 22 хүн,
Энэхүү хоёр хэргээс гадна 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорт буцаасан байна
Шүүхээр хянагдаж буй ГУРВАН хэрэг
-
УИХ-ын гишүүн Т.А, Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г нарын 11 хүн,
-
УИХ-ын гишүүн Б.Э,
-
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Э нар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох 3 хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.
Одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 33, мөрдөн байцаалтын 16 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн 3 хэргийг прокурор хянаж байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …