Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан эсэх талаар мэдээллээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээгүй. Амралтын хуваарийг өөрчлөх бүрэн эрх нь БШУ-ны сайдад бий.
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт буюу 2024 оны нэгдүгээр сарын 8-28-ныг хүртэл бага, дунд ангийн сурагчид амрах хуваарь хэвээрээ байна.
Харин ахлах ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 15-28-ны хооронд байгааг долоо хоногоор урагшлуулж, бага, дунд ангитай адилтгах асуудал судлагдаж байгааг сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Хэрэв ахлах ангийн сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдвөл БШУЯ-наас мэдээлнэ” гэв.
Сурагчдын амралтын хуваарь:
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …