Налайх ЭМТ-ийн Мэс засал, гэмтлийн тасгийн эрхлэгч Б.Сүхбаатар тэргүүтэй баг бүрэлдэхүүн УНТЭ-ийн Урологи, андоролгийн төвийн эмч П.Мягмарсүрэнтэй хамтран Баруун бөөрний хавдар оношлогдсон эмчлүүлэгчид “Баруун бөөрийг хадгалж, хавдрыг салгаж авах эмс засал”-ыг амжилттай хийлээ.
Авсан хавдрыг эдийн шинжилгээнд явуулж, хортой хавдрыг баталж, эмчлүүлэгчид мэдээллийг өгч, цаашдын хяналтыг хийж байна.
Эмчлүүлэгчийн биеийн байдал сайн, хавдрын үсэрхийлэл дахилтгүй байгаа бөгөөд мэс засал болон хавдрын эмчийн хяналтад байна.
Тус мэс заслыг дүүрэгтээ хийдэг болохын тулд Мэс заслын их эмч Б.Сүхбаатар Урологи судлал чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлээр бэлтгэгдсэн. Ингэснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, иргэдэд хүндрэл чирэгдэл, хүлээгдэл үүсгэлгүйгээр түргэн шуурхай хийх нөхцөл боломж бүрдэж буй юм.
Мөн хэвлийн хөндийн болон цээжний хөндий, бөөр шээсний замын, бүдүүн шулуун гэдэсний, гэмтлийн мэс заслуудыг дүүрэгтээ хийх бүрэн боломжтой болсон юм. Цаашид хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг ч хийхээр төлөвлөөд байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …