Консул асан Д.Мөнх-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Зүүн храаа дахь ШШГЕГ-ын харьяа 413 ангиас өнгөрсөн сард шилжүүлж, Улаанбаатар хот дахь 441 дүгээр ангид шилжүүлсэн билээ.
Зүүнхараа дахь цагдан хорих анги Д.Мөнх-Эрдэнийг дарамтад оруулж, эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл гарсан ч ШШГЕГ болон ХЭҮК, Хууль зүй дотоод хэргийн яамнаас үгүйсгэж байсан. Тэгвэл консул асан Д.Мөнх-Эрдэнэ цагдан хориход ямар байдалтай байгаа талаар захидал илгээж, Улсын мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ.
Тэрээр 413-р хорих ангийн дарга нарт яргалуулж, эрүүдэн шүүлгэсэн тухайгаа бичсэн байна.
Тэрээр “2023.10.12-ны өдөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар 413-р хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамтан улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан, нүүрэндээ багтай, буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14.00-17.00 цагийн хооронд намайг гар шилэн хүзүүнд салаавчлан авахуулж, явган суулгаж, доош харуулж шал ширтүүлж, шалдалж гүйлгэж, хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохиулж, зодож эрүүдэн шүүж миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан” гэлээ
Иймд өөрийг нь зохион байгуулалтаар эрүүдэн шүүсэн хүмүүсийг шалгаж тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг Улсын мөрдөн байцаах албанаас хүссэн байна.
Гомдлын гар бичмэлтэй танилцана уу.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …