УИХ-ын Хянан шалгах хорооноос зохион байгуулж буй “Нүүрсний хулгай” гэх асуудлын эхний сонсголыг 2023 оны 12-р сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ.
Яг одоо Нүүрсний сонсголын талаар Хянан шалгах түр хороон хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах дараалал болон сонсголд гэрчээр дуудах тухай асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголд хэн хэнийг гэрчээр дуудахаа нээлттэй ил тод зарлана. Мөн гэрчээр дуудах хүмүүст албан ёсоор мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна.
Түр хороо нь “Нүүрсний хулгай” гэж нэрлээд байгаа төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас хууль бусаар хийсэн байж болзошгүй олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах ажлыг гүйцэтгэн олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй ажиллах юм.
Дээрх асуудлын хүрээнд нэр бүхий улстөрчид, бизнесмэнүүд, Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлага, албан хаагчид, улстөрд нөлөө бүхий этгээдийн хамаарлыг гэрчээр дуудаж, судлан тогтоосон баримтын хүрээнд асуулт асууж хариулт авах юм байна.
“Нүүрсний хулгай” гэх асуудал гарахад Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн нэрийг гэрчээр дуудах жагсаалтад оруулсан байна. Б.Ганхуягийн хувьд цагдан хоригдож байгаа тул түүнийг ямар байдлаар гэрчээр оролцуулахыг хууль хяналтын байгууллагатай ярилцаж шийдэх юм байна.
Түүнчлэн, гэрчээр дуудах жагсаалтад хэд хэдэн УИХ-ын гишүүн, тэдний хамаарал багтжээ. Түр хорооны дарга, Хуул зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр 13.00 хэн хэнийг гэрчээр дуудахаа зарлах байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …